Хүнсний шинжилгээний цогц шийдэл

Монбиофарм компани нь амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийн аюулгүй байдал, чанарын хяналт, хүнсний аюулгүй байдлын орчин үеийн шинжилгээний аргуудыг лабораторийн практикт нэвтрүүлэх, Европийн Холбоо болон ХБНГУ, ОХУ зэрэг оронд мөрдөгдөж буй албан ёсны лабораторийн шинжилгээний аргуудыг үндэсний стандарт болгон батлуулах, хүнсний чиглэлээр иж бүрэн лаборатори байгуулах, хүнсний аюулгүй байдлын лабораторийн мэргэжилтэн сургах, дадлагажуулах, зөвөлгөө өгөх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компани, хувь хүмүүстэй хамтран ажилладаг.

Манай компани хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын дараах үзүүлэлтийг шинжлэх тоног төхөөрөмж, арга аргачлал , оношлууруудыг санал болгож байна.

Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд – Сүү, сүүн бүтээгдэхүүнд ISO 14675:2003, ISO 140501:1998 стандартын дагуу афлатоксин М1-ыг тодорхойлох, меламин, антибиотикийн үлдэгдэл (хлорамфеникол, тетрациклин, стрептомицин, фторхинолон ба сульфаниламид ) илрүүлэх, сүүний тослог, уураг, хуурай тослоггүй үлдэгдэл (CОMO), нягт, нэмсэн ус, хөлдөх цэг тодорхойлох, үнээний маститыг илрүүлэх, сүү сүүн бүтээгдэхүүнд бактерийн нийт тоо, энтэробактери, сальмонелла, E.coli O157:H7, кампилобактер болон листерийг тодорхойлох.

Ус, ундаа, жүүс үйлдвэрлэгчдэд-  Жүүсэнд мөөгөнцөрийн хор патулин илрүүлэх, витамины агууламжыг тодорхойлох, сульфит, аммони, нитрат, нимбэгний хүчил, аскорбины хүчил, цууны хүчил, шоргоолжны хүчил зэргийн хэмжээг тодорхойлон чанарын хяналт тавих, жүүсийн муудах шалтгаан болдог lactobacillus, acetobacter, pediococcus, pectinatus нянгуудыг тодорхойлох, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гадаргуу, ажиллах боловсон хүчний гар, ширээ, материалын гадаргуун эрүүл ахуй, ариун цэврийн хурдавчилсан экспресс шинжилгээнүүд.

Шар айраг үйлдвэрлэгчдэд – Шар айраг бохирдуулагч нянгууд, хөгц мөөгөнцөрийн хор афлатоксин, охратоксин, зеараленон, ДОН- ыг илрүүлэх, фолийн хүчлийн агууламжыг тодорхойлох, Европын шар айраг үйлдвэрлэгчдийн зөвлөмжийн дагуу шар айрган дахь этанол, нитрат, хүхрийн хүчлийн диоксид, цууны хүчил, глицерол, сүүний хүчлийг тодорхойлох.

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд – Мах, махан бүтээгдэхүүнд гормон (андростенон, кленбутерол, 19-нортестостерон, тренболон, тестостерон, метилтестостерон, ацетилгестаген, эстрадиол-17β, этинилстрадиол), антибиотикийн үлдэгдэл (хлорамфеникол, тетрациклин, стрептомицин, нитрофуран, фторхинолон ба сульфаниламид ), нитрит, нитрат, уураг тодорхойлох, эрүүл ахуй, нян  судлалын шинжилгээнүүд.

Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд – Европын Холбоо, ОХУ-ын албан ёсны арга аргачлалын дагуу микотоксин буюу мөөгөнцрийн хорууд (афлатоксин, афлатоксин В, охратоксин, зеараленон, токсин Т-2, ДОН, фумонизин гэх мэт) илрүүлэх, цардуул, ксилит сорбит, уураг, тослог чийглэг тодорхойлох, нян судлалын чиглэлээр хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, гадаргуй болон тоног төхөөрөмжийн гадаргуйн арчдас, агаарын цэвэршилтийг тодорхойлох (нянгийн ерөнхий тоо, E.coli, Staph.aureus, сальмонелл, энтеробактер, колиформ, хөгц мөөгөнцөр ).

Манай нийлүүлж буй лабораторийн тоног, төхөөрөмж оношлуур, урвалжийн чанар нь ISO-9001 cертификатаар баталгаажсан, ХБНГерман, ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд уламжлалт лабораторийн тоног төхөөрөмжөөс хэд дахин өртөг багатай юм.

Арга, аргачлалыг электрон шуудангаар англи, орос, монгол хэл дээр үнэгүй өгнө.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 4-р хороо, 1-р 40 мянгат 69-р байр
Утас: (+976) (11) 330234, (+976) 99182002
Факс: (+976) (11) 324420
И-майл: info@monbiopharm.mn
Ажиллах цагийн хуваарь:
Даваа – Баасан      09:00 – 18:00
Бямба – Ням           Амарна